32 дугаар зүйл. Төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

32.1.Засгийн газар улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн төслийг энэ хуулийн 32.2-т заасан танилцуулгын хамт энэ хуулийн 8.4-т заасан цаглабрын дагуу Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсэгт “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ хэсэгт 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

32.2.Төсвийн төслийн танилцуулгад дараах зүйлийг тусгана:

32.2.1.Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс боловсруулсан макро эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын үнэлгээ, ирээдүйн чиг хандлагын төсөөлөл, тооцоо; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

32.2.2.макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг хангах талаар Засгийн газраас тухайн жилд баримтлах бодлого, тэргүүлэх чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх асуудлыг төсвийн төсөлд тусгасан байдал;

32.2.3.төсвийн тэнцлийн зорилтот үзүүлэлтийг тооцсон байдал;

32.2.4.төсвийн гүйцэтгэлд нөлөөлж болзошгүй эрсдэлийн үнэлгээ;

32.2.5.төсвийн жилийн татварын зардлын тооцоог татварын орлогын нэр төрөл бүрээр, өмнөх хоёр жилийн гүйцэтгэл, дараагийн хоёр жилийн төсөөлөл;

32.2.6.хөрөнгө оруулалтын арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, санхүүжилтийн эх үүсвэрээр/;

32.2.7.санхүүжилтийг нь зогсоох болон багасгах хөтөлбөр, арга хэмжээний жагсаалт, түүний төсөвт үзүүлэх нөлөөлөл, тайлбар;

32.2.8.гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт /нэр төрөл, объект, үнийн дүнгээр/;

32.2.9.тусгай сангийн орлого, зарлагын тооцоо;

32.2.10.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн төсөвт төлөх ногдол ашгийн хэмжээ;

32.2.11.төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, түүнд шаардагдах орц, хүрэх үр дүн, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт, тэдгээртэй холбогдсон тайлбар, танилцуулга;

32.2.12.төсвийн тусгай шаардлагад болон дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байгаа талаарх тайлбар;

32.2.13.төсвийн тусгай шаардлагыг түр баримтлахгүй тохиолдолд түүний үндэслэл, санал;

32.2.14.нэгдсэн төсвийн орлого, зарлагын үзүүлэлтийн хураангуй тайлбар;

32.2.15.төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон байдал;

32.2.16.төсөв алдагдалтай төлөвлөгдсөн бол уг алдагдлыг санхүүжүүлэх тухай санал;

32.2.17.Засгийн газрын өрийн үлдэгдэл, төслийн зээлийн дотоод эх үүсвэрийн хэмжээ, Засгийн газраас гаргасан баталгаа, түүний дүн;

32.2.18.нэгдсэн төсвийн орлогын нэг хувиас хэтэрсэн дүнтэй тэнцэх болзошгүй өр төлбөр, түүнээс учирч болзошгүй эрсдэлийн тооцоо;

32.2.19./Энэ заалтыг 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

32.2.20.төсвийн төсөлтэй холбогдуулан шийдвэрлүүлэх хууль тогтоомжийн төсөл.

32.2.21.Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу түншлэлээр хэрэгжүүлэхээр гэрээ байгуулсан төслүүдийн танилцуулга, мэдээлэл, хэрэгжилт, үр дүн, төсөвтэй уялдсан байдал болон төсвөөс санхүүжүүлэх төрлөөр гэрээ байгуулсан төслүүдийн төсвөөс төлөх төлбөрийн хуваарь, төсвийн төсөлд тусгах саналыг түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ирүүлснээр хянаж тусгасан мэдээлэл. /Энэ заалтыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

32.2.22.энэ хуулийн 281.2.3-т заасны дагуу хэлэлцүүлгээс гарсан саналыг тухайн жилийн төсвийн төсөл, төсвийн тодотголын төсөлд хэрхэн тусгасан талаарх мэдээлэл. /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

32.3.Энэ хуулийн 32.2.16-д заасан алдагдал санхүүжүүлэх санал нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлтэй нийцсэн байх бөгөөд түүнийг санхүүжүүлэх эх үүсвэр, хугацааг тодорхой тусгасан байна. /Энэ хэсгийг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.