39 дугаар зүйл. Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

39 дугаар зүйл. Төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх /Энэ зүйлийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.1.Энэ хуулийн 14.1.6, 14.1.11-д заасан төсвийн ерөнхийлөн захирагч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагчтай энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээг байгуулж болно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

39.2.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээнд дараах зүйлийг тусгана: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.2.1.санхүүжилтийн зориулалт болон хязгаарлалт; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.2.хамрах хүрээ; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.3.хүрэх үр дүнгийн тоон болон чанарын шалгуур үзүүлэлт; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.4.санхүүжилт болон тайлагналт; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.2.5.хяналт болон хариуцлага. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.3.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэх санхүүжилтийг дараах байдлаар тооцож холбогдох төсвийн захирагчид шилжүүлнэ: /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

39.3.1.урьдчилан төлөвлөсний дагуу орон нутгийн суурь зарлагад тусгах; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.3.2.урьдчилан тооцох боломжгүй тохиолдолд нэмэлт санхүүжилт хэлбэрээр олгох. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./

39.4.Энэ хуулийн 39.1-д заасан гэрээний биелэлтийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч хагас, бүтэн жилээр дүгнэж, дотоод аудит хийнэ. /Энэ хэсгийн 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.