5 дугаар зүйл. Төсвийн зарчим

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Төсвийн зарчим

5.1.Төсөв нь Улсын болон Аймаг, нийслэл, хотын хөгжлийн жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх бөгөөд төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална: /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.1.төсвийн тогтвортой байдлыг хангасан байх;

5.1.2.төсвийн иж бүрэн, үнэн зөв байдлыг хангасан байх;

5.1.3.санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх;

5.1.4.ил тод байдлыг хангасан байх;

5.1.5.хариуцлагатай байх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.