56 дугаар зүйл. Төсвийн шатлал хоорондын харилцаа
56.1.Дээд шатны төсвөөс доод шатны төсөвт дараах хэлбэрээр шилжүүлэг олгоно:
56.1.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулан дээд шатны төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг;
56.1.2.доод шатны төсвийн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нь зориулж дээд шатны төсвөөс олгох орлогын шилжүүлэг;
56.1.3.Засгийн газрын хэрэгжүүлэх зарим чиг үүргийг орон нутаг төлөөлөн хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс олгох тусгай зориулалтын шилжүүлэг. /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
56.2.Доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашгаас дээд шатны төсөвт дараахь байдлаар төвлөрүүлнэ:
56.2.1.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас бага болон тэнцүү тохиолдолд үндсэн тэнцлийн ашгийн 60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
56.2.2.доод шатны төсвийн үндсэн тэнцлийн ашиг нь суурь зарлагаас их тохиолдолд суурь зарлагатай тэнцэх хэсгийн 60 хувийг 2017 оны төсвийн жилд, 40 хувийг 2018 оны төсвийн жилд, 60 хувийг 2019 оны төсвийн жилд, 70 хувийг 2020 оны төсвийн жилээс эхлэн тухайн шатны төсөвт үлдээж, үлдэх хэсгийг дээд шатны төсөвт төвлөрүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
56.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь аймаг, нийслэл, улсын зэрэглэлтэй хотын төсөвт, аймаг, нийслэлийн Засаг дарга нь сум дүүрэг, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны төсөвт, улсын зэрэглэлтэй хотын Захирагч нь орон нутгийн зэрэглэлтэй хотын төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, орлогын шилжүүлгийг дараах зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгах хүртэлх хугацаанд түр зогсоох эрхтэй: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
56.3.1.төсвийн тухай хууль тогтоомж зөрчсөн;
56.3.2.иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн төсвөө үндэслэлгүйгээр нэмэгдүүлж баталсан; /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
56.3.3.тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт, зарцуулалтын нөхцөл, шаардлагыг зөрчсөн; /Энэ заалтыг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
56.3.4.орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандартыг мөрдөөгүйгээс нийт төсөв нь алдагдалтай гарсан;
56.3.5.орон нутгийн төсвийн тогтвортой байдал алдагдсан;
56.3.6.орон нутгийн төсвийг энэ хуулиар тогтоосон хугацаанд батлаагүй.
56.4.Орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцох аргачлал, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандарт, тэдгээрийн орцын болон төсвийн нормативыг Засгийн газар тогтооно.
56.5.Энэ хуулийн 56.1.3-т заасан тусгай зориулалтын шилжүүлгийн зориулалт, зарцуулалтад тавигдах нөхцөл, шаардлагыг энэ хуулийн 39.1, 39.2-т заасан гэрээгээр тусгайлан тогтоож, Засгийн газар хяналт тавина. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./