62 дугаар зүйл. Орон нутгийн хэрэгцээнд зориулж өр үүсгэх
62.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 41.5,-д заасан зориулалтаар улсын төсвөөс тухайн төсвийн жилийн дотор эргэн төлөгдөх нөхцөлтэй өр үүсгэж болно.
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
62.2.Нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 58.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө оруулалтын төслийг дөрөв хүртэлх жилийн хугацаатайгаар өр үүсгэн санхүүжүүлж болно.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
62.3.Энэ хуулийн 62.2-т заасан өрийн хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын дүнгээс, төлөх өрийн үйлчилгээний нийт хэмжээ нь өмнөх жилийн төсвийн суурь орлогын 15 хувиас тус тус хэтрэхгүй.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
62.4.Нийслэлийн төсөвт энэ хуулийн 62.2-т заасан зориулалтаар өр үүсгэхдээ дараах хөрөнгө, орлогыг өрийн барьцаа болгохыг хориглоно:
62.4.1.энэ хуулийн 61.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд хамаарах нийслэлийн өмчийн эд хөрөнгө;
62.4.2.нийслэлийн төсвийн бүх орлого.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
62.5.Тусгай зориулалтын шилжүүлгийг өрийн барьцаа болгохыг хориглоно. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
62.6.Энэ хуулийн 62.2-т заасан зориулалтаар өр үүсгэхдээ нийслэлийн Засаг дарга дараах зүйлийг баримтална:
62.6.1.өрийн зориулалтыг нийтэд мэдээлэх, шаардлагатай бол олон нийтийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэх;
62.6.2.өр үүсгэхдээ санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авах;
62.6.3.өр үүсгэн санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслийг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөл авах.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
62.7.Нийслэлийн Засаг дарга зээлийн гэрээнд болон өр үүсгэх бусад аливаа гэрээнд гарын үсэг зурснаас хойш ажлын 10 өдрийн дотор гэрээний хуулбарыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
/Энэ хэсгийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/