61 дугаар зүйл. Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

61 дугаар зүйл. Засгийн газрын зарим чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх

61.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 27 дугаар зүйл, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 8.2-т заасан төрийн зарим чиг үүргийг төлөөлөн гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

/Энэ хэсгийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсэгт 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

61.2.Энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүргийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар холбогдох шатны төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

61.3.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Захирагч энэ хуулийн 61.1-д заасан төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр санхүүжилтийн хуваарилалт хийх саналаа орон нутгийн төсвийн төслийн хамт бэлтгэж, хуульд заасан хугацааны дотор зохих шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Зөвлөлд өргөн мэдүүлнэ. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

61.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улсын зэрэглэлтэй хот, орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны Зөвлөл энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээ, Засаг даргын болон Захирагчийн өргөн мэдүүлсэн саналд үндэслэн төлөөлөн хэрэгжүүлэх чиг үүрэг бүрээр хуваарилсан санхүүжилтийг энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасан гэрээгээр шилжүүлсэн нийт хэмжээнээс бууруулахгүйгээр орон нутгийн төсвийн нэг хэсэг болгож батална. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

61.5.Тусгай зориулалтын шилжүүлгийг энэ хуульд заасан сар, улирлын хуваарийн дагуу аймаг, нийслэлийн төрийн санд шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.