9 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

ТӨСВИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

9.1.Улсын Их Хурал төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9.1.1-д заасны дагуу дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах;

9.1.2.дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлж улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, улсын төсөв, Ирээдүйн өв сангийн төсөв, Үндэсний баялгийн сангийн төсөв, Нийгмийн даатгалын сангийн төсөв, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөв, тэдгээрийн тодотголыг хэлэлцэж, батлах; /Энэ заалтад “, Нийгмийн даатгалын сангийн төсөв” гэсний өмнө “, Ирээдүйн өв сангийн төсөв” гэж 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дагаж мөрдөнө./ /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ заалтад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.3.нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэн, улсын төсвийн гүйцэтгэлийг батлах;

9.1.4.төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд хяналт тавих;

9.1.5.Засгийн газрын үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох.

/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.