4 дугаар зүйл. Хувьчлах эд хөрөнгийг өмчлөх эрх
1. Төрийн хувьчлагдах эд хөрөнгийг БНМАУ-ын иргэн бүр энэ хууль болон БНМАУ-ын бусад хуульд заасан бүх арга хэлбэрийн дагуу өмчлөх адил тэгш эрхтэй.
2. Гадаадын иргэн болон харьяалалгүй хүмүүс төрийн өмчийн эд хөрөнгийг гагцхүү үнэ төлбөртэйгээр хувьд шилжүүлэхэд (худалдах, хувьцаалах болон БНМАУ-ын хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр) өмчлөгч болон оролцож болно.