7 дугаар зүйл. Хувьчлалын сан
1. Хувьчлах ажлыг санхүүжүүлэх, хувьчлалтай холбогдсон шаардлагатай бусад арга хэмжээг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор хувьчлалын сан байгуулна.
2. Хувьчлалын сан нь хувьчлах эд хөрөнгийг борлуулсны орлого, улс, орон нутгийн төсвийн хөрөнгө, хувьчлалыг дэмжиж БНМАУ-ын байгууллага, иргэд, түүнчлэн олон улсын болон гадаадын байгууллага, иргэд, харьяалалгүй хүмүүсээс үзүүлсэн зээл, тусламжийн хөрөнгө, бусад орлогоос бүрдэнэ.
3. Хувьчлалын сангийн зориулалт, түүнийг байгуулах, зарцуулах журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно.