8 дугаар зүйл. Хувьчилсан эд хөрөнгийн өмчлөгчтэй хийх гэрээ

ӨМЧ ХУВЬЧЛАХ ТУХАЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Хувьчилсан эд хөрөнгийн өмчлөгчтэй хийх гэрээ

1. Хувьчлагдсан үйлдвэрийн газрын захиргаа, хамт олон хөдөлмөрийн болон хамтын гэрээг шинэчлэн байгуултал урьд байгуулсан гэрээгээ биелүүлэх үүрэгтэй. Үйлдвэрийн газрын эд хөрөнгийг өмчлөх эрх шилжсэнээс хойш 6 сарын дотор хамтын болон хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулна.

2. Эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь уул эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээдтэй үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, хангамж, ажилтны тоо зэрэг асуудлаар харилцан үүрэг хүлээсэн гэрээ байгуулж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.