19 дугаар зүйл. Батламж жуух бичгийг харилцан солилцох, хадгалуулах
19.1.Олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Монгол Улсын хуулийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг соёрхон баталсан тухай Батламж жуух бичгийг олон улсын эрх зүйн тогтсон томьёоллын дагуу хоёр хувь үйлдэнэ.
19.2.Батламж жуух бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж, төрийн тамга дарна.
19.3.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батламж жуух бичгийг хоёр талт олон улсын гэрээний нөгөө талтай харилцан солилцох, олон талт олон улсын гэрээний эх хадгалагч улс, эсхүл олон улсын байгууллагад хүргүүлж, хадгалуулах ажлыг хариуцан гүйцэтгэнэ.