23 дугаар зүйл. Олон улсын гэрээг бүртгүүлэх
23.1.Улсын Их Хурал, Засгийн газар олон улсын гэрээг соёрхон батлах, батлахдаа тухайн олон улсын гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар болон олон улсын бусад байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн олон улсын гэрээгээр бүртгүүлэх шаардлага тогтоосон, эсхүл олон улсын гэрээний нөгөө талтай харилцан тохиролцсон бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журмын дагуу бүртгүүлнэ.
23.2.Олон улсын гэрээг бүртгүүлэх саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналтай хамт хэлэлцүүлнэ.
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭГЭЭР ХҮЛЭЭСЭН ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ, БИЕЛЭЛТЭД ХЯНАЛТ ТАВИХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ТАЙЛАГНАХ