36 дугаар зүйл. Олон улсын гэрээтэй холбоотой зардал, ёслол
36.1.Олон улсын гэрээ байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, томилолтоор ажиллах, төлөөлөгчид хүлээн авах, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулах, олон улсын гэрээ байгуулах, олон улсын гэрээнд нэгдэн орохтой холбоотой судалгаа хийх, хэрэгжилтийн тайлан хамгаалах, олон улсын гэрээг орчуулах, орчуулгыг хянан баталгаажуулах, олон улсын гэрээний тусгай хэвлэмэл хуудас, хавтас, үдээс, лац захиалах зардлыг тухайн олон улсын гэрээг хариуцан байгуулж байгаа төрийн захиргааны төв байгууллага санхүүжүүлнэ.
36.2.Олон улсын гэрээнд гарын үсэг зурах хугацаа, газар болон ёслолын бусад ажиллагааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр гүйцэтгэнэ.