35 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчиж байгуулсан олон улсын гэрээ
35.1.Энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан байгууллага, албан тушаалтан олон улсын гэрээний тухай хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулсан бол тухайн олон улсын гэрээг дараахь байгууллага авч хэлэлцэж хүчингүй болгож болно:
35.1.1.Соёрхон баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал;
35.1.2.Монгол Улсын Засгийн газрын байгуулсан буюу баталсан олон улсын гэрээг Монгол Улсын Их Хурал.
35.2.Энэ зүйлийн 35.1-д заасан хүчингүй болгох тухай шийдвэрийг үндэслэн гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тухайн олон улсын гэрээг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчмын дагуу холбогдох тал, эсхүл олон улсын байгууллагад уламжилж шийдвэрлүүлнэ.
35.3.Энэ зүйлийн 35.1-д заасан зөрчил гаргасан албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/