34 дугаар зүйл. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль шинээр батлах
34.1.Олон улсын гэрээ байгуулснаар, түүнд нэгдэн орсноор, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналыг өргөн мэдүүлэхдээ тухайн хуулийн төслийг хамт өргөн мэдүүлнэ.
34.2.Энэ зүйлийн 34.1-д заасан хуулийн төслийг тухайн олон улсын гэрээг хариуцан байгуулж байгаа төрийн захиргааны төв байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу боловсруулах үүрэгтэй.
34.3.Энэ зүйлийн 34.1-д заасан шаардлагыг хангаагүй бол тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналыг өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэхийг хориглоно.
34.4.Олон улсын гэрээ байгуулснаар, олон улсын гэрээнд нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хүчин төгөлдөр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай эсэхийг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тодорхойлно.