33 дугаар зүйл. Олон улсын гэрээг шүүх хэрэглэх, тайлбарлах

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Олон улсын гэрээг шүүх хэрэглэх, тайлбарлах

33.1.Монгол Улсын шүүх албан ёсоор нийтлэгдсэн Монгол Улсын олон улсын гэрээг холбогдох хуульд заасан журмын дагуу хэрэглэнэ.

33.2.Монгол Улсын дээд шүүх шаардлагатай бол Монгол Улсын олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргана.

33.3.Гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон улсын гэрээг зөв хэрэглэх талаар зөвлөмж өгч болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.