32 дугаар зүйл. Олон улсын гэрээний бүртгэл хөтлөх

ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ · хүчин төгөлдөр

32 дугаар зүйл. Олон улсын гэрээний бүртгэл хөтлөх

32.1.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Монгол Улсын хоёр талт болон олон талт олон улсын гэрээний бүртгэл хөтөлнө.

32.2.Олон улсын гэрээний бүртгэл дараахь мэдээллийг агуулсан байна:

32.2.1.олон улсын гэрээний нэр;

32.2.2.олон улсын гэрээнд гарын үсэг зурсан өдөр, газар;

32.2.3.олон улсын гэрээг соёрхон баталсан, баталсан өдөр;

32.2.4.Батламж жуух бичиг, олон улсын гэрээг баталсан тухай баримт бичгийг харилцан солилцсон, хадгалуулахаар гардуулж өгсөн өдөр;

32.2.5.олон улсын гэрээ талуудын хувьд болон Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон өдөр;

32.2.6.олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгосон, олон улсын гэрээг цуцалсан, олон улсын гэрээнээс гарсан, олон улсын гэрээний үйлчлэлийг түр зогсоох шийдвэр гарсан өдөр, уг шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр;

32.2.7.олон улсын гэрээнд хийсэн тайлбар, илэрхийлсэн эсэргүүцэл, тайлбарыг эгүүлэн авах шийдвэр гарсан өдөр, тэдгээрийн хуулийн хүчин төгөлдөр болох хугацаа.

32.3.Олон улсын гэрээний бүртгэлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага албан ёсны цахим хуудсандаа байршуулна.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.