11 дугаар зүйл. Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
11.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг энэ хууль болон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу зохион байгуулах;
/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
11.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомж болон хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, мэдээлэл, сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
11.1.3.салбарын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.4.гэр бүлийн хүчирхийллийн талаархи статистик мэдээлэл, тоо бүртгэл хөтөлж, мэдээллийн сан бүрдүүлэх журам, хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх болон холбогдох бусад байгууллага хоорондын мэдээлэл солилцох журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн баталж, хэрэгжилтэд хяналт тавих;
11.1.5.хууль сахиулагчийг бэлтгэх сургалтын хөтөлбөр, стандартад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг хэрэглэх ур чадвар эзэмшүүлэх агуулгыг тусгах; /Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
11.1.6.харьяа агентлаг, байгууллагын ажилтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавих;
11.1.7.хуульд заасан бусад.