10 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

10 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

10.1.Монгол Улсын Засгийн газар гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;

10.1.2.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авах; /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

10.1.3.холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт болон статистик мэдээлэл, дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

10.1.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.