9 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаархи Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

9.1.Монгол Улсын Их Хурал гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.төрөөс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар баримтлах бодлогыг тодорхойлох;

9.1.2.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих;

9.1.3.гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган батлах;

9.1.4.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.