21 дугаар зүйл. Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · энэ зүйлийг 2024-01-17-нд хүчингүй болсонд тооцсон

Энэ зүйлийг 2024-01-17-ны хуулиар хүчингүй болсонд тооцсон. Доорх эх бичвэр нь түүхэн хувилбар байж болзошгүй — legalinfo.mn дээрх албан хувилбарыг шалгана уу.

21.1.Хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

21.1.1.энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан түр хамгаалан байрлуулах үйлчилгээ, энэ хуулийн 38.1.1-д заасан сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх үйлчилгээ, энэ хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хүүхэд хамгааллын үйлчилгээтэй холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх;

21.1.2.асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон ./

21.1.3.хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх тусгай утасны үйлчилгээг улсын хэмжээнд зохион байгуулах;

21.1.4.хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх үйлчилгээний журмыг баталж, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

21.1.5.хуульд заасан бусад.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.