29 дугаар зүйл. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, мэдээлэх

29.1.Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртсөн байж болзошгүй гэж үзвэл төрийн, төрийн бус байгууллагын ажилтан, хуулийн этгээд, бусад этгээд цагдаагийн байгууллагад, цагдаагийн алба хаагчийн эзгүйд сум, баг, хорооны Засаг даргад болон хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утасны үйлчилгээнд мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.2.Бүх шатны боловсролын байгууллагын багш, эмнэлгийн мэргэжилтэн, нийгмийн ажилтан, хүүхдэд үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага, ажилтан нь хүүхдийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг хүүхдийн бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, хүчирхийллээс үүдэлтэй эсэхийг шалгах үүрэгтэй.

29.3.Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай мэдээлэх, мэдээллийг хүлээн авахад энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

29.4.Хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх утсаар хүлээн авсан мэдээллийг цагдаагийн байгууллага, эсхүл сум, баг, хорооны Засаг даргад хүргэх, хүүхдэд зөвлөгөө өгөх, шаардлагатай үйлчилгээ, туслалцаанд холбох ажиллагааг гэр бүл, хүүхдийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

29.5.Хүүхэд хохирсон, эрсдэлтэй нөхцөлд байгаа тухай мэдээллийг хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан ажилтан цагдаагийн байгууллагад даруй мэдэгдэж, холбогдох үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.