15 дугаар зүйл. Мэдээллийг нууцлах

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Мэдээллийг нууцлах

15.1.Мэдээллийг нууцлах арга хэмжээг тэдгээрийг төрийн болон албаны нууцад хамааруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн холбогдох байгууллага, албан тушаалтан авч хэрэгжүүлнэ.

15.2.Мэдээллийг энэ хуульд заасан нууцын зэрэглэл болон бусад тэмдэглэгээг тавьж бэхжүүлэх замаар нууцална.

15.3.Обьект, тодорхой үйл ажиллагааг нууцлахдаа тэдгээрийг халхлах арга хэмжээг Засгийн газрын баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.

15.4.Байгууллага, албан тушаалтны боловсруулсан, эсхүл хүлээн авсан мэдээлэл нь энэ хуулийн 13.2, 14.1-д заасан жагсаалтад ороогүй боловч нууцлах шаардлагатай тохиолдолд тухайн байгууллага, албан тушаалтан нууцлах арга хэмжээ авч, нууцад хамаарах мэдээллийн жагсаалтад оруулах саналаа нэн даруй удирдлагадаа танилцуулна.

15.5.Энэ зүйлийн 15.4-т заасан саналыг хүлээн авсан албан тушаалтан тухайн мэдээлэлд шинжилгээ хийж, жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл нууцлахаас татгалзах эсэхийг Засгийн газрын баталсан журмын дагуу шийдвэрлэнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.