18 дугаар зүйл. Төрийн болон албаны нууц тээгчид тавигдах тэмдэглэгээ

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Төрийн болон албаны нууц тээгчид тавигдах тэмдэглэгээ

18.1.Мэдээллийг нууцлах арга хэмжээг зохих баримт бичиг, бусад нууц тээгчид дараахь тэмдэглэгээ тавьж бэхжүүлэх замаар хэрэгжүүлнэ:

18.1.1.нууцын зэрэглэл;

18.1.2.бүртгэлийн дугаар;

18.1.3.мэдээллийг нууцалсан огноо, нууцлах хугацаа;

18.1.4.мэдээллийг нууцалсан албан тушаалтны албан тушаал, эцэг /эх/-ийн нэр, нэр, гарын үсэг.

18.2.Нууцын зэрэглэлийн дардсыг баримт бичигт хуудас бүрийн баруун дээд өнцөгт дарж тэмдэглэх ба хуудас бүр дугаарлагдсан байна. Хэрэв баримт бичиг хэд хэдэн хувиас бүрдсэн бол хувь тус бүрийн эхний хуудсанд өөрийн дугаарыг баримт бичгийн нийт хуудасны тооны хамт заасан байна.

18.3.Энэ хуулийн 17.1-д заасан өөр өөр нууцын зэрэглэлтэй мэдээллийг агуулсан баримт бичиг, бусад зүйлд хамгийн өндөр нууцын зэрэглэлээр нийтэд нь тэмдэглэгээ хийнэ.

18.4.Төрийн болон албаны нууц тээгчид нууцын зэрэглэлийн дардсыг тавих боломжгүй тохиолдолд түүний дагалдах баримт бичигт, биет зүйлд түүний гадна талд нууцын зэрэглэлийн дардссыг тавьж бэхжүүлнэ.

18.5.Нууцын зэрэглэлийн дардсыг төрийн болон албаны нууцад хамаарахгүй мэдээлэл тээгчид хэрэглэхийг хориглоно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.