24 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзах үндэслэл

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Албан тушаалтан, иргэнд төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзах үндэслэл

24.1.Албан тушаалтан, иргэнд дараахь үндэслэлээр төрийн нууцтай танилцах эрх олгохоос татгалзана:

24.1.1.төрийн нууцтай танилцах шаардлага, нөхцөлийг хангаагүй;

24.1.2.аюулгүй байдлын шалгалтад хамрагдах, төрийн болон албаны нууцыг хамгаалах баталгааг бичгээр гаргаж өгөхөөс татгалзсан;

24.1.3.аюулгүй байдлын шалгалтад өөрийн тухай болон холбогдох бусад мэдээллийг танилцуулаагүй, эсхүл худал мэдээлсэн;

24.1.4.төрийн болон албаны нууцыг хамгаалах журмыг удаа дараа, эсхүл ноцтой зөрчиж байсан;

24.1.5.гэмт хэрэг санаатай үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн, эсхүл эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа;

24.1.6.Монгол Улсын харьяатаас гарах хүсэлтээ гаргасан;

24.1.7.сэтгэцийн өвчин, эмгэгтэй нь тогтоогдсон;

24.1.8.мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис, согтууруулах ундаанаас хамааралтай.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.