35 дугаар зүйл. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн тохиолдолд төрийн болон албаны нууцыг хамгаалах

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

35 дугаар зүйл. Төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх зүйн байдал өөрчлөгдсөн тохиолдолд төрийн болон албаны нууцыг хамгаалах

35.1.Төрийн байгууллага, бусад хуулийн этгээд өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, эсхүл төрийн болон албаны нууцыг ашиглахтай холбоотой ажил дуусгавар болсон бол тухайн байгууллага, хуулийн этгээд өөрт байгаа төрийн болон албаны нууц тээгчийг хамгаалах арга хэмжээг авах үүрэгтэй.

35.2.Энэ зүйлийн 35.1-д заасан тохиолдолд тухайн байгууллага, хуулийн этгээд төрийн болон албаны нууц тээгчийг тогтоосон журмын дагуу устгах, эсхүл дараахь байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авна:

35.2.1.тухайн төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх залгамжлагчид шилжүүлэх;

35.2.2.тухайн нууцыг хариуцсан төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх;

35.2.3.үндэсний төв архивт шилжүүлэх.

/Энэ заалтад 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

35.3.Энэ зүйлийн 35.2-т заасан төрийн болон албаны нууц тээгчийг устгах, шилжүүлэх арга хэмжээг авахад тагнуулын байгууллага хяналт тавина.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.