34 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцын техник, криптографын хамгаалалт
34.1.Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографын арга хэмжээг төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг журамд заасны дагуу хэрэгжүүлнэ.
34.2.Төрийн болон албаны нууцыг хамгаалах техник, криптографын хэрэгсэл нь мэдээллийг хамгаалах зохих шаардлага хангасныг баталгаажуулсан байна.
34.3.Төрийн болон албаны нууцыг хамгаалах криптографын хэрэгслийг ашиглах асуудлыг Засгийн газрын баталсан төрийн шифр харилцааны дүрмээр зохицуулна.