33 дугаар зүйл. Ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор төрийн болон албаны нууцыг шилжүүлэх

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

33 дугаар зүйл. Ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор төрийн болон албаны нууцыг шилжүүлэх

33.1.Төрийн болон албаны нууцыг хариуцсан байгууллагын удирдлагын шийдвэрээр ажил гүйцэтгүүлэхтэй холбоотойгоор хуулийн этгээд, иргэнд зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээ, хязгаарын дотор төрийн болон албаны нууцыг хамгаалах тухай нийтлэг журамд заасны дагуу шилжүүлж болно.

33.2.Энэ зүйлийн 33.1-д заасны дагуу нууцыг шилжүүлэн авах хуулийн этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан нууцыг хамгаалах нөхцөл, шаардлага хангасан, иргэн нь төрийн болон албаны нууцтай танилцах эрх авсан байна.

33.3.Ажил гүйцэтгэгч ажлыг гүйцэтгэх үед төрийн болон албаны нууцыг хамгаалах үүргээ биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн бол захиалагч уг зөрчлийг арилгах хүртэл хугацаанд төрийн болон албаны нууцыг ашиглах үйл ажиллагааг зогсоох, төрийн болон албаны нууцыг татан авах арга хэмжээ авна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.