32 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг төрийн байгууллага, бусад хуулийн этгээдэд шилжүүлэх
32.1.Төрийн болон албаны нууцыг хариуцсан төрийн байгууллага, бусад хуулийн этгээдийн эрх бүхий удирдлагын шийдвэрээр төрийн болон албаны нууцыг өөр төрийн байгууллага, хуулийн этгээдэд зохих журмын дагуу шилжүүлнэ.
32.2.Энэ зүйлийн 32.1-д заасны дагуу төрийн болон албаны нууцыг шилжүүлэн авах, эсхүл ашиглах төрийн байгууллага, бусад хуулийн этгээд нь энэ хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан нууцыг хамгаалах нөхцөл, шаардлагыг хангасан байна.