6 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг

ТӨРИЙН БОЛОН АЛБАНЫ НУУЦЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

6 дугаар зүйл. Төрийн болон албаны нууцыг хамгаалах нийтлэг үүрэг

6.1.Төрийн байгууллага, албан тушаалтан нь төрийн болон албаны нууцыг хамгаалах үүрэгтэй.

6.2.Төрийн болон албаны нууцтай танилцсан Монгол Улсын төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, бусад хуулийн этгээд /цаашид "төрийн байгууллага, бусад хуулийн этгээд" гэх/, улс төрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллага, албан тушаалтан, албан хаагч, Монгол Улсын иргэн, гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн тэдгээрийг задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

6.3.Төрийн байгууллага нь төрийн болон албаны нууцын хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын талаархи мэдээллийг жил бүрийн 01 дүгээр сард багтаан тагнуулын байгууллагад ирүүлнэ.

6.4.Төрийн болон албаны нууц задарсан, үрэгдсэн байж болзошгүй тухай мэдсэн, түүнчлэн гээгдсэн, алдагдсан нууц тээгчийг олсон аливаа албан тушаалтан, иргэн энэ талаар тагнуулын байгууллагад нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

6.5.Төрийн болон албаны нууцыг задрах, үрэгдэхээс урьдчилан сэргийлсэн, нууц хамгаалалтад бодитой хувь нэмэр оруулсан, хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл өгсөн буюу бусад хэлбэрээр тагнуул, хууль сахиулах байгууллагад туслалцаа, дэмжлэг үзүүлсэн хуулийн этгээд, иргэнийг урамшуулах журмыг Засгийн газар тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.