14 дугаар зүйл. Улсын хилийн дэглэмийг тогтоох
14.1.Улсын хилийн дэглэмийн эрх зүйн үндсийг Улсын Их Хурал хуулиар тодорхойлж, Засгийн газар хил залгаа улстай байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээгээр улсын хилийн дэглэмийг тогтооно.
14.2.Улсын хилийн дэглэмийн гэрээг Улсын Их Хурал соёрхон батална.