15 дугаар зүйл. Улсын хилийг арчлан хамгаалах
15.1.Улсын хилийн шугам, тэмдэг, тэдгээрийн холбоосыг хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу газар дээр нь бүрэн бүтэн байлгана.
15.2.Улсын хилийн шугам дайран гарсан ойд улсын хил тод харагдахаар зурвас гаргана.
15.3.Улсын хилийн тэмдгийг арчлан хамгаалах, сэргээх, засварлах, улсын хилийн шугамыг тодотгох, шалгах ажлыг хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гүйцэтгэнэ.