18 дугаар зүйл. Хилийн ус

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Хилийн ус

18.1.Хилийн усны Монголын талын хэсэгт улсын хил хамгаалалтад ашиглаж байгаагаас бусад хөвөх хэрэгслийг зөвхөн өдрийн цагт буюу нар мандахаас шингэх хүртэл хилийн усанд байлгахыг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдлоос бусад үед улсын хилийн шугам дээр хөвөх хэрэгсэл зогсохыг хориглоно. Хөвөх хэрэгсэл хоёр хажуу талдаа таних тэмдэг, дугаартай байна.

18.2.Хилийн усыг хамгаалах, ашиглах, гольдролыг зориудаар өөрчлөхгүй байх асуудлыг усны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон улсын хил хамгаалах байгууллага хамтран хэрэгжүүлнэ.

18.3.Хилийн усыг хамгаалах, ашиглах журмыг хууль тогтоомж, хил залгаа улстай хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу тогтооно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.