4 дугаар зүйл. Монгол Улсын хил

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

4 дугаар зүйл. Монгол Улсын хил

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил /цаашид "улсын хил" гэх/ гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.

4.2.Улсын хил халдашгүй дархан байна.

4.3.Улсын хилийн халдашгүй дархан байдал нь улсын хилийн шугам хууль бусаар өөрчлөгдөхгүй, хилийн асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээ зөрчигдөхгүй байхаар хангагдана.

4.4.Хил залгаа улсын газар нутгийн хязгаартай зах нийлэн хиллэж байгаа хилийн зурвас, боомтын газар нь төрийн өмч байна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.