41 дугаар зүйл. Тусгай хэрэгслийн төрөл

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

41 дугаар зүйл. Тусгай хэрэгслийн төрөл

41.1.Улсын хил хамгаалах байгууллага, хилчин дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

41.1.1.нэг бүрийн;

41.1.2.олон хүнд нөлөөлөх;

41.1.3.бусад.

41.2.Улсын хил хамгаалах үйл ажиллагаанд нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, газар, уснаа явагч зэрэг тусгай хэрэгслээр тоноглогдсон тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл албадан зогсоогч, эвдэгч, галт хэрэглэл, албаны нохой болон бусад тусгай хэрэгсэл ашиглаж болно.

41.3.Хилчин албан үүргээ гүйцэтгэхдээ тусгай хэрэгслээр хангагдана.

41.4.Тусгай хэрэгсэл, биеийн хүч хэрэглэх зааврыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн, улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

41.5.Хилийн цэргийн анги, салбар, хилийн боомтод галт зэвсэг, бүх төрлийн тусгай хэрэгслийг хадгалах, эзэмших, хангахтай холбоотой зааврыг улсын хил хамгаалах байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.