40 дугаар зүйл. Биеийн хүч хэрэглэх
40.1.Хилчин биеийн хүчийг доор дурдсан тохиолдолд хэрэглэнэ:
40.1.1.хилчний хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;
40.1.2.баривчлах, саатуулах үед эсэргүүцэл үзүүлсэн;
40.1.3.нэг бүрийн тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх энэ хуульд заасан тохиолдолд.
40.2.Хилчин доор дурдсанаас бусад тохиолдолд хүүхэд, жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй, бэртэл гэмтэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд биеийн хүч хэрэглэхийг хориглоно:
40.2.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
40.2.2.тухайн хүн өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хохироох үйлдэл хийж болзошгүй;
40.2.3.бусдын эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж болзошгүй.
Тайлбар: Энэ зүйлд заасан "биеийн хүч хэрэглэх" гэж хилчин өөрийн бие махбод, мэргэжлийн тусгай бэлтгэлийг ашиглан бусдын хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор биеэр хийх үйлдлийг ойлгоно.