46 дугаар зүйл. Тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл
46.1.Хилчин тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:
46.1.1.өөрийнх нь, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд учирч болох бодит аюулыг таслан зогсоох шаардлага тулгарсан;
46.1.2.хил зөрчигч тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон зугтсан, эсхүл хил зөрчигчийг тээвэрлэн зугтсан;
46.1.3.тээврийн хэрэгслийг зогсоох талаар эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг үл биелүүлж зугтсан.
46.2.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох тусгай хэрэгслийг зорчих хөдөлгөөн ихтэй газар, олон нийтэд аюул учруулах эрсдэл байгаа тохиолдолд хэрэглэхийг хориглоно.