49 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

49 дугаар зүйл. Төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

49.1.Улсын хил хамгаалалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь эрх, үүрэгтэй:

49.1.1.улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хил хамгаалалтын нэгдмэл тогтолцоог боловсронгуй болгох, хилийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангуулах;

49.1.2.улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн улсын хил хамгаалалтын дүрмийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, батлуулах;

49.1.3.улсын хил хамгаалах байгууллагын бүтэц, орон тоог батлах;

49.1.4.улсын хил хамгаалалттай холбогдолтой төсөл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангуулах. /Энэ заалтад 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.2.Төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан улсын хилийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлнэ.

49.3.Төрийн захиргааны бусад байгууллага, аж ахуйн нэгж нь Монгол Улсын хилийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэн, улсын хил хамгаалах байгууллагад дэмжлэг, туслалцаа үзүүлж, хил хамгаалалтад шаардагдах бүтээгдэхүүнээр тэргүүн ээлжид хангана.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.