50 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн Засаг даргын бүрэн эрх
50.1.Хилийн аймаг, сумын Засаг дарга дараахь бүрэн эрхтэй:
50.1.1.харьяалах нутаг дэвсгэрт нь байгаа улсын хил хамгаалах байгууллагын хангалт үйлчилгээнд туслалцаа үзүүлж, Монгол Улсын хилийн хууль тогтоомжийг иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага сахин биелүүлж байгаад хяналт тавих;
50.1.2.улсын хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад шаардлагатай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
50.1.3.иргэнийг сайн дурын үндсэн дээр улсын хил хамгаалалтад татан оролцуулах;
50.1.5.хилийн аймаг, сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах.
50.2.Хилийн аймаг, сумын Засаг дарга нь энэ хуулийн 50.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх зорилгоор дэргэдээ улсын хил хамгаалалтад туслах хүчний орон тооны бус зөвлөл /цаашид "зөвлөл" гэх/ ажиллуулна.
50.3.Улсын хил хамгаалах байгууллага, хилийн аймаг, сумын улсын хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь хил хамгаалалтад идэвхтэй оролцсон туслах хүчний гишүүнд урамшуулал олгож, шагналд тодорхойлж болно.
50.4.Улсын хил хамгаалалтад иргэнийг оролцуулах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
УЛСЫН ХИЛ ХАМГААЛАЛТАД ТУСЛАХ ХҮЧНИЙ ОРОЛЦОО, ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ