51 дугаар зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг оролцуулах

МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

51 дугаар зүйл. Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг оролцуулах

51.1.Улсын хил хамгаалалтад туслах хүчин нь улсын хил орчмын нутаг дэвсгэрт хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад оролцоно.

51.2.Улсын хил хамгаалалтад туслах хүчнийг хилийн аймаг, сум, багийн төв, хилийн боомт, хилийн цэргийн анги, салбар, суурин газар, төмөр замын өртөө, зөрлөг болон шаардлагатай бусад газарт улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамжаар байгуулна.

51.3.Хил орчмын нутаг дэвсгэрт байнга оршин суугаа, 18 нас хүрсэн Монгол Улсын иргэнийг улсын хил хамгаалалтад туслах хүчний гишүүнээр бүртгэхдээ түүний бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлт, улсын хил хамгаалах байгууллагын саналыг үндэслэн тухайн аймаг, сумын туслах хүчний зөвлөлөөр хэлэлцэж, Засаг даргын захирамжаар батална. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.