15 дугаар зүйл. Ахмадын байгууллага

АХМАД НАСТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Ахмадын байгууллага

15.1.Ахмад настны олонхийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах, нийгэмд үйлчилдэг, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагыг улсын төсвөөс, түүний салбар, нэгжийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн төсвөөс санхүүжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.2.Энэ хуульд заасан ахмад настны талаархи төрийн болон нутгийн захиргааны байгууллагын гүйцэтгэх зарим чиг үүргийг ахмад настны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсөл, арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.4.Ахмадын байгууллага нь төрөөс ахмад настны талаар баримтлах бодлого, хууль тогтоомжид санал өгөх, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж, хяналт тавина. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.5.Ахмадын байгууллага нь ахмад настны асрамж, сувилал, үйлчилгээний байгууллагуудыг магадлан итгэмжлэх зөвлөл, хүний эрхийн иргэний зөвлөл, амьжиргаа дэмжих зөвлөл, хохирогчдын нөхцөл, аюулгүй байдлын үнэлгээ, зэрэглэл тогтоох ажлын хэсэг, зөвлөлд төлөөллөө оролцуулна. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.6.Энэ хуулийн 15.2, 15.3-т заасан гэрээ, төсөл арга хэмжээ, гэрээний хэрэгжилт, санхүүжилтийн тайлан нь олон нийтэд ил тод, нээлттэй байна. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.7.Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага 50 ба түүнээс дээш ахмад настантай бол ахмадуудтай харилцах үндсэн чиг үүрэгт зөвлөх болон туслах үүрэгтэйгээр ахмад настныг төлөөлсөн нэг хүнийг гэрээгээр ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.