9 дугаар зүйл. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

АХМАД НАСТНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих

9.1.Аймаг, сум, нийслэл, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.1-д заасан үйл ажиллагаа болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.1.1.хөдөлмөр эрхлэх хүсэлтэй ахмад настныг бүртгэж, мэдээллийн сан бүрдүүлэх;

9.1.2.энэ хуулийн 9.1.1-д заасан мэдээллийн санд бүртгэгдсэн ахмад настныг ажилд зуучлах, нөхөрлөл, хоршооны хэлбэрээр хөдөлмөр эрхлэхийг дэмжих, бизнес инкубацийн үйлчилгээ үзүүлэх, жижиг зээл олгох, хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;

9.1.3.ахмад настан нь залуу үед амьдрах ухаан, аж ахуй эрхлэх болон бусад чиглэлээр танхимын, зайны, шавь сургалт явуулахыг дэмжиж ажиллах.

9.1.4.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд ажилласан ахмад настны цалин хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлд заасны дагуу тооцон гэрээний дагуу олгох. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.2.Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөг жил бүр Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл баталж, аймаг, дүүргийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллага, ажилтан хэрэгжүүлнэ. /Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.3.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн салбарт зөвлөх мэргэжилтнээр ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг төрийн бодлого, хууль тогтоомж боловсруулах, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд зөвлөгөө өгөх ажилд оролцуулах арга хэмжээ авна.

9.4.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үндэсний хэмжээнд ажиллах мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвартай ахмад настны бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлж, тэднийг мэргэжлийн чиглэлээр нь сургагч багшаар бэлтгэх, зөвлөх үйлчилгээнд зуучлах ажлыг зохион байгуулна.

9.5.Ахмад настны санаачилгаар үүсгэн байгуулагдсан бөгөөд нийт ажиллагсдын 50-аас доошгүй хувийг нь ахмад настан эзэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, нөхөрлөл, хоршоонд Засгийн газар болон аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр хөрөнгө, зээл олгож дэмжлэг үзүүлж болно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.6.Аж ахуйн нэгж, байгууллага нь мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагатай ахмад настныг үргэлжлүүлэн ажиллуулж болно.

9.7.Энэ хуулийн 9.1.1, 9.3, 9.4-т заасан мэдээллийн санг удирдах, ашиглах журмыг Засгийн газар батална.

9.8.Аж ахуйн нэгж, байгууллага нь ахмад настныг тухайн байгууллагын зорилго, зорилт, хууль ёсны эрх ашигт нийцсэн сайн дурын ажил хийхийг дэмжиж болох бөгөөд сайн дурын ажил хийх ахмад настныг ажиллах нөхцөлөөр хангана.

9.9.Ахмад настан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллах бол Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 7.6-д заасны дагуу тэтгэврийн даатгалд даатгуулахгүй байж болно. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.11.Аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 145.4-т заасны дагуу ахмад настныг ажлын байраар хангана. /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.12.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн холбогдох Засгийн газрын гишүүнтэй хамтран дараах чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.12.1.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран ахмад настныг боловсролын байгууллагад ажиллуулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.12.2.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран ахмад настныг эрүүл мэндийн байгууллагад ажиллуулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

/Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.