12 дугаар зүйл. Арбитрын бүрэлдэхүүн
12.1.Арбитрын бүрэлдэхүүн гэж тухайн маргааныг шийдвэрлэх нэг, эсхүл хэд хэдэн арбитрчийг ойлгоно.
12.2.Талууд арбитрчийн тоог харилцан тохиролцож тогтоох эрхтэй.
12.3.Талууд арбитрчийн тоог тохиролцоогүй бол тухайн маргаанд арбитрын ажиллагаа явуулах арбитрчийн тоо гурав байна.