18 дугаар зүйл. Маргааны харьяалал тогтоох талаархи арбитрын бүрэлдэхүүний эрх

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

18 дугаар зүйл. Маргааны харьяалал тогтоох талаархи арбитрын бүрэлдэхүүний эрх

18.1.Арбитрын бүрэлдэхүүн тухайн маргаан нь арбитрын харьяаллын маргаан мөн эсэх, талууд арбитрын хэлэлцээртэй эсэх, уг хэлэлцээр нь хүчин төгөлдөр эсэхийг өөрөө тогтооно.

18.2.Тухайн гэрээн дэх арбитрын тухай заалтыг үндсэн гэрээний бусад заалтаас тусдаа, бие даасан гэрээ гэж үзнэ. Арбитрын бүрэлдэхүүн үндсэн гэрээг хүчин төгөлдөр бус гэж шийдвэр гаргасан нь тэрхүү гэрээний арбитрын тухай заалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

18.3.Талууд маргааны харьяаллын талаар гомдол гаргах бол нэхэмжлэлд тайлбар гаргахаасаа өмнө тухайн арбитрын бүрэлдэхүүнд гаргана. Арбитрчийг томилоход оролцсон нь арбитрын маргааны харьяаллын талаар гомдол гаргах эрхийг хязгаарлахгүй.

18.4.Талууд арбитрын ажиллагааны явцад арбитрын бүрэлдэхүүн эрх хэмжээгээ хэтрүүлж байна гэж үзвэл энэ тухай гомдлыг тухайн арбитрын бүрэлдэхүүнд даруй гаргана.

18.5.Энэ хуулийн 18.3, 18.4-т заасан гомдлыг хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж арбитрын бүрэлдэхүүн үзвэл гомдлыг хэдийд ч хүлээн авч болно.

18.6.Арбитрын бүрэлдэхүүн энэ хуулийн 18.3, 18.4-т заасан гомдлын талаар тогтоол гаргах, эсхүл энэ тухай үндсэн шийдвэртээ тусгана.

18.7.Талууд арбитрын харьяаллын талаар гаргасан арбитрын бүрэлдэхүүний шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна.

18.8.Шүүхийн ажиллагаа явагдаж байх хугацаанд арбитрын бүрэлдэхүүн арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, үндсэн шийдвэр гаргаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ АРБИТРААС ГАРАХ ШИЙДВЭРИЙН БИЕЛЭЛТИЙГ БАТАЛГААЖУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ, УРЬДЧИЛСАН ТОГТООЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.