21 дугаар зүйл. Урьдчилсан тогтоол гаргуулах тухай өргөдөл, урьдчилсан тогтоол гаргах нөхцөл
21.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол нэг тал нь бусад талдаа мэдэгдэхгүйгээр түр арга хэмжээ авахуулах тухай хүсэлтээ тухайн арга хэмжээний зорилгод хүрэхэд саад учруулахгүй байхыг үүрэг болгосон урьдчилсан тогтоол гаргуулах өргөдөлд хавсаргаж болно.
21.2.Түр арга хэмжээ авах тухай нэг талын хүсэлтийг уг хүсэлтэд холбогдох нөгөө талд урьдчилан мэдэгдэх нь уг арга хэмжээний зорилгод саад учруулах эрсдэлтэй гэж арбитрын бүрэлдэхүүн үзсэн бол урьдчилсан тогтоол гаргаж болно.
21.3.Энэ хуулийн 20 дугаар зүйлд заасан нөхцөл нь урьдчилсан тогтоолд нэгэн адил хамаарах бөгөөд энэ хуулийн 20.1.1-д заасны дагуу тооцох хохирол нь уг тогтоолыг гаргах эсэхээс шалтгаалах хохирол байна.