20 дугаар зүйл. Түр арга хэмжээ авах нөхцөл

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

20 дугаар зүйл. Түр арга хэмжээ авах нөхцөл

20.1.Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3-т заасан түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан тал дараахь нөхцөлийг нотолно:

20.1.1.тухайн арга хэмжээг аваагүй тохиолдолд үндсэн шийдвэрийн дагуу төлүүлж болох хохирлыг хангалттай барагдуулах боломжгүй бөгөөд уг хохирлын хэмжээ нь тухайн арга хэмжээг авсны улмаас уг арга хэмжээнд холбогдох этгээдэд учирч болох хохирлоос үлэмж их байх;

20.1.2.маргааныг хүсэлт гаргагч талд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй магадлал байгаа;

20.1.3.энэ хуулийн 19.2-т заасан түр арга хэмжээг авахуулах хүсэлт тодорхой, ойлгомжтой, хэрэгжихүйц байх.

20.2.Энэ хуулийн 20.1.2-т заасан магадлалыг тогтоох нь цаашид шийдвэр гаргах арбитрын бүрэлдэхүүний дотоод итгэл үнэмшилд нөлөөлөхгүй.

20.3.Гагцхүү арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн бол энэ хуулийн 19.2.4-т заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлтэд энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасан нөхцөл нэгэн адил хамаарна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.