38 дугаар зүйл. Арбитрын ажиллагаанд шинжээч оролцуулах

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

38 дугаар зүйл. Арбитрын ажиллагаанд шинжээч оролцуулах

38.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн дараахь ажиллагааг явуулж болно:

38.1.1.арбитрын бүрэлдэхүүний тодорхойлсон асуудлаар дүгнэлт гаргуулахаар нэг, эсхүл хэд хэдэн шинжээч томилох;

38.1.2.тухайн маргаанд холбогдох мэдээллийг шинжээчид өгөх буюу бэлтгэж өгөх, холбогдох баримт бичиг, бараа бүтээгдэхүүн, бусад эд хөрөнгөд үзлэг шалгалт хийх боломжийг шинжээчид олгохыг аль нэг талаас шаардах.

38.2.Талууд өөрөөр тохиролцоогүй бол арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн, эсхүл аль нэг талын хүсэлтээр шинжээч арбитрын хуралдаанд оролцож, гаргасан дүгнэлтийнхээ талаар тайлбар хийж, талуудын асуултад хариулт өгөх үүрэгтэй.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.