37 дугаар зүйл. Талууд үүргээ биелүүлээгүйгээс үүсэх үр дагавар

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

37.1.Талууд өөрөөр тохиролцоогүй бөгөөд тэдгээрийн үүргээ биелүүлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж арбитрын бүрэлдэхүүн үзвэл дараахь арга хэмжээ авч болно:

37.1.1.нэхэмжлэгч гаргасан нэхэмжлэлээ энэ хуулийн 35.1-д заасан шаардлагад нийцүүлэн дэмжээгүй бол арбитрын ажиллагааг дуусгавар болгох;

37.1.2.хариуцагч хариу тайлбараа энэ хуулийн 35.1-д заасан шаардлагад нийцүүлэн ирүүлээгүй бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхгүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх;

37.1.3.аль нэг тал арбитрын хуралдаанд оролцоогүй, эсхүл шаардлагатай нотлох баримтыг ирүүлээгүй бол арбитрын ажиллагааг үргэлжлүүлж, цугларсан нотлох баримтад үндэслэн арбитрын шийдвэр гаргах.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.