48 дугаар зүйл. Үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх

АРБИТРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

48 дугаар зүйл. Үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх

48.1.Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцид заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

48.2.Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр өргөдөл гаргаж байгаа тал уг шийдвэрийн эх хувь, эсхүл зохих ёсоор баталгаажуулсан хуулбарыг хавсарган өгнө. Арбитрын үндсэн шийдвэрийг монгол хэлээр гаргаагүй бол монгол хэлээр орчуулсан хувийг гаргаж өгөхийг тухайн талаас шаардаж болно.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.