5 дугаар зүйл. Гомдол гаргах эрхээсээ татгалзах
5.1.Аль нэг тал нь энэ хуульд зааснаас өөрөөр талууд тохиролцож болох боломжтой заалтын талаар, эсхүл арбитрын хэлэлцээрийн аль нэг шаардлагыг биелүүлээгүй болохыг мэдэж байсан боловч тэр тухай даруй, эсхүл тогтоосон хугацааны дотор гомдол гаргалгүйгээр арбитрын ажиллагаанд үргэлжлүүлэн оролцсон бол түүнийг гомдол гаргах эрхээсээ татгалзсан гэж үзнэ.